EXPLORE HIDDEN UB - Д.Нацагдоржийн 120 жилийн ойн тусгай аялал
Impact LAB болон Mongolian Visuals хамтран нийслэл хотын нуугдмал өнгө төрхийг хамтдаа нээх аяллыг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна! Энэ удаагийн аялал Д.Нацагдоржийн 120 жилийн ойг тохиолдуулсан тусгай аялал байх бөгөөд У.Бямбаням эрхэм хөтлөн явуулахаар боллоо! Уртнасангийн Бямбаням нь утга зохиол судлаач, шүүмжлэгч мэргэжилтэй. Түүний 2019 оноос эхлүүлсэн “Найрагчийн мөрөөр” медиа арт төсөл нь 1926-1930 онд Герман-Францад суралцсан сурагчдын түүх, тэр дундаа зохиолч Д.Нацагдоржийн Европ дахь он жилүүдийг медиа хүүрнэлээр хүргэснээрээ онцлог юм. Энэхүү аялал нь Улаанбаатар дахь зохиолч Д.Нацагдоржтой холбоотой газруудыг тодруулах, залуу үед таниулах, ой дурсамжийг сэргээх зорилготой юм. Энэхүү арга хэмжээ 30 хүний суудалтай учир урьдчилж төлбөрөө хийж суудлаа баталгаажуулахыг хүсье!