← Бүх эвент
ЦААСАН ДЭЭРХ ЭРХ БА АМЬДРАЛ ДЭЭРХ ДАРАМТ 🚩
22JUL
In-person

ЦААСАН ДЭЭРХ ЭРХ БА АМЬДРАЛ ДЭЭРХ ДАРАМТ 🚩

📅 Wed 22 JUL · 17:00 – 20:00📍 УИД-ийн баруун хойно, Мандухай зочид буудлын зүүн талд, 12 давхар цэнхэр цагаан 8/9-р байр, 1 давхар👤 Impact Lab

Үнэгүй илүү цаг, сэтгэл зүйн манипуляци, "манайх нэг гэр бүл" гэх нэрийн доорх мөлжлөгийг залуус бид цаашид чимээгүй тэвчих ёсгүй. Том өөрчлөлт жижиг санаанаас л эхэлдэг. Тиймээс хэн нэгнээс том төсөл, санхүүжилт хүлээж суулгүйгээр цэвэр өөрсдийн санаачилга, нөөцөөр бүтээсэн “Хөдөлмөрлөх эрх” гарын авлагын нээлт болон залуусын нээлттэй хэлэлцүүлэгт таныг урьж байна. Уулзалтаар бид юуг хэлэлцэх вэ? - Бодит түүх: Байгууллагынхаа шударга бус үйлдлийг шүүхэд өгсөн хүний кейс - Мэргэжлийн зөвлөгөө: Хуульч болон сэтгэл судлаачдын амьдралд ойр гарц гаргалгаа - Эрхээ таних нь: Цаасан дээрх эрхээ амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх тухай - Networking: Ижил хүсэл тэмүүлэлтэй, утга учиртай өөрчлөлт хийх залуустай танилцах, нөхөрлөх Зүгээр л гомдоллоод өнгөрөх биш, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлье. Ажлаасаа халширсан найзыгаа дагуулаад ирээрэй. Ганцаараа ирсэн ч бид таныг ганцаардуулахгүй тул огт санаа зоволтгүй шүү! ✊ 📅 Хэзээ: 2026.07.22 (Лхагва) | 17:00-20:00 📍 Хаана: Impact Lab ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, БҮХ ХҮНД НЭЭЛТТЭЙ (Гэхдээ заавал бүртгүүлээрэй) 💬 Дэлгэрэнгүйг манай хуудсын чатаар эсвэл 98895020 дугаараас лавлаарай.

зөвхөн бүртгэлээр
63 / 80 суудал үлдсэн